Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан хэрэгцээний автомашин худалдан авах ажил

2013-03-12 00:00:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           
 
 
Огноо: 2013оны 3-р сарын 12 өдөр
                                                                                                   Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан хэрэгцээний автомашин худалдан авах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0027
 
 
                                   
                       
Нийслэлийн өмчийн харилцааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан хэрэгцээний автомашин худалдан авах ажлыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50 000 “тавин мянган” төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийн Нийслэлийн Төрийн сан банкны 200051003 тоот дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалтын мөнгөн дүн санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас  багагүй байна
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2011, 2012 он
 
 
Тендерийн хамт  1 020 000 /нэг сая хорин мянган / төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.
 
Тендерийг 2013оны 04 сарын 12 өдөр 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013оны 04 сарын 12-ны өдрийн, 11 цаг 30 минут нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодны давуу эрх тооцохгүй
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө Засаг захиргааны 5-р байр, 2 давхарт, 204тоот, ХАА хариуцсан мэргэжилтэнС.Насанжаргал Утас: 70146104