Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөл байгуулах тухай

2013-03-13 00:00:00
2013 оны 03 сарын 13 өдөр                                                дугаар А/186                                         Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн 2012 оны 01 дүгээр  тогтоол, “Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн дүрэм”-д тусгагдсаны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
 
2.Нийслэлд хөдөлмөр эрхлэлтийн талаар төрийн бодлого, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хяналт тавих, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны тайлан мэдээг дүгнэж хэлэлцэн танилцуулж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөл /Ц.Буяндалай/-д үүрэг болгосугай.
 
3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/132 дугаар захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай.
 
 
 
 
                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                    БӨГӨӨД УЛААНБААТАР
                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                         Э.БАТ-ҮҮЛ