Тээврийн хэрэгсэл данснаас хасах тухай

2013-03-13 00:00:00
2013 оны 03 сарын 163 өдөр                                                 дугаар А/185                                      Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн өмчит зарим байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй,  техникийн комиссын актаар ашиглалтын шаардлага хангахгүй, сэргээн засварлаж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болох нь тогтоогдсон нийтийн дуудлагын худалдаагаар худалдах 79 тээврийн хэрэгслийг худалдах доод үнийг нэгдүгээр хавсралтаар, дахин дуудлагын худалдаагаар үнэ бууруулан худалдах 46  тээврийн хэрэгслийн үнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2. Данс бүртгэлээс хасагдаж буй тээврийн хэрэгслүүдтэй холбогдох шийдвэрийг гарч дуустал хадгалалт, хамгаалалт, техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагуудын удирдлагад даалгасугай.
 
3. Элэгдэл, гүйлтийн норм дуусаагүй автомашины үлдэгдэл өртгийг тооцож нийслэлийн өмчид хохирол учруулахгүйгээр үнэлж дуудлагын худалдааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан, гүйцэтгэлийг танилцуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ