“Хот тохижилтын газар” НӨҮГ-ын дүрэм, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай

2013-03-12 00:00:00

2013 оны 03 сарын 12 өдөр                                            дугаар А/184                                              Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дэх хэсэг, Засгийн газрын 2012 оны          190 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны  07 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улаанбаатар хотын Захирагчийн харъяа “Хот тохижилтын газар” НӨҮГ-ын дүрмийг нэгдүгээр хавсралтаар, зохион байгуулалтын бүтэц, орон тоог хоёрдугаар хавсралтаар баталсугай.
           
2. Дүрмийн өөрчлөлтийг холбогдох байгууллагуудад мэдэгдэн, хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж, орон тооны дээд хязгаарт багтаан ажилтан, ажиллагсдыг томилон, цалин хөлс, нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоож ажиллахыг Хот тохижилтын газар /Д.Энхсайхан/-т үүрэг болгосугай.
 
3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Захирагчийн Ажлын алба /Б.Бадрал/-д үүрэг болгосугай.
 
4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын  2012 оны А/106 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

 
           
 
                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                      БӨГӨӨД УЛААНБААТАР
                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ