Үнэлгээний хорооны гишүүнийг өөрчлөх тухай

2013-03-12 00:00:00
2013 оны 03 сарын 11 өдөр                                                   дугаар А/177                                      Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 4/12 дугаар тогтоол, “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/123 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын “Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Х.Хүрэлбаатар” гэснийг “Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүлэгч, гишүүн Р.Элбэгбаяр” гэж,      А/112 дугаар захирамжийн хавсралтын  “Худалдан авах ажиллагааны түншлэл Төрийн бус байгууллагын эксперт Н.Отгонжаргал” гэснийг “Тендерийн зөвлөх төв Төрийн бус байгууллагын тэргүүн  Л.Ариунжаргал” гэж, А/126 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын “Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга  Г.Бат-Өлзий,” гэснийг “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийн  түр орлон гүйцэтгэгч Ё.Гэрэлчулуун” гэж, “Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Х.Хүрэлбаатар” гэснийг “Тендерийн зөвлөх төв Төрийн бус байгууллагын тэргүүн  Б.Оюунчимэг” гэж, А/124 дүгээр захирамжийн хавсралтын  “Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Э.Бодьцэцэг” гэснийг “Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмчилгээ эрхэлсэн орлогч Л.Мягмарсүрэн” гэж тус тус өөрчилсүгэй.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ