Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа

2018-02-09 14:48:25

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2018 оны анхны хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн ЗДТГ-т боллоо. Зөвлөлийн хуралд нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Даваасүрэн болон бусад албаны хүмүүс оролцов.

Хурлын үеэр Хан-Уул дүүргийн газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлөөс 2017 онд зохион байгуулсан болон 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа.

Мөн Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, батлав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.