ИРГЭД ОЛОН НИЙТИЙН АНХААРАЛД

2013-02-19 00:00:00

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зарим иргэн, аж ахуй нэгж байгууллага нь эрх бүхий байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлж,  баригдаж буй барилгадаа захиалагч нараас урьдчилгаа болгон их хэмжээний хөрөнгийг төвлөрүүлж байна.

Албан ёсны зөвшөөрөлгүй барилга барьж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын барилга угсралтын ажлыг зогсоож, зарим тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу албадан буулгах хүртэл арга хэмжээ авч эхэлсэн. Энэ тохиолдолд уг барилгуудад захиалга өгч урьдчилгаа төлсөн иргэн,аж ахуйн нэгж байгууллагуудад эд хөрөнгө,сэтгэл санааны хохирол хүлээх явдал гарч байна.

Хууль зөрчиж барилга угсралтын ажил явуулж буй этгээдүүд нь мөнгө төлсөн иргэн,аж ахуйн нэгж байгууллага,зээл олгосон банкыг урдаа барьж тэдний хохирлоор өөрсдийн хууль бус үйлдлээ халхавчлахыг оролдох боллоо.

Иргэн та үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байгаа бол хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж буй газраар үйлчлүүлэх шаардлагатай бөгөөд албан ёсны зөвшөөрөлтэй барьж байгаа барилгын талаарх мэдээллийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын http://www.mpa.ub.gov.mn/ сайтад байршуулсан байгаа тул та бүхэн уг мэдээлэлтэй танилцаж зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй газарт захиалга өгч учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг уриалж байна.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР