НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: 2018 онд “Дугуйн зам“ хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ

2017-12-04 15:33:49

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг төлөөлөгчид хийж байгаа юм.

“Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийн тойм

  1. Нийслэлийн төсвийн орлого 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 81.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 800.3 тэрбум төгрөгт хүрлээ.
  2. Нийслэлийн төсвөөс 208.5 тэрбум төгрөгийг “Монгол Улсын нэгдсэн төсөвт” төвлөрүүлэхээр төсөвлөсөн байна.
  3. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 111тэрбум 585 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгасан.
  4. Концессын өр төлбөргүй Улаанбаатар хот болно. Өрөө 2018 онд барагдуулж дуусна.
  5. Нийгмийн салбарт 18 тэрбум 771.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ.
  6. Боловсролын салбарт 6 тэрбум 924 сая төгрөг
  7. Эрүүл мэндийн салбарт 8 тэрбум 373 сая төгрөг
  8. Нийгмийн халамжийн салбарт 3 тэрбум 474 сая төгрөгийн ажил тус тус хийнэ.
  9. Боловсролын салбарт 1,310 ор бүхий цэцэрлэгийн 7 барилгыг ашиглалтад оруулна.
  10. Улсын төсвөөр 50 сургууль, 30 цэцэрлэг баригдана.
  11. Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлгийг ашиглалтад оруулна.
  12. Туул тосгоны 32 ор бүхий эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж эхлүүлнэ.
  13. Хот байгуулалтын салбарт 72 тэрбум 823 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
  14. Нийслэлд 2018 онд шинээр баригдах барилга, байгууламжийн газар чөлөөлөх, нөхөх олговорт 15 тэрбум төгрөг зарцуулж, бүтээн байгуулалтыг хийнэ.
  15. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төвийн бүсийн инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажилд 10.1 тэрбум төгрөгийн,
  16. Дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” байгуулах ажилд 5 .0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
  17. “Дугуйн зам“ хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ.
  18. Гандан орчмын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний барих ажилд 500.0 сая төгрөгийг төсвийн төсөлд тусгаад байна.
  19. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36 тэрбум 862.9 сая төгрөгийг хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлнэ.
  20. Байгаль орчны салбарт 3 тэрбум 950.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн байна.
  21. Хот нийтийн аж ахуйн салбарт  8 тэрбум  2 сая төгрөг зарцуулна.
  22. “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах арга хэмжээнд 3 тэрбум төгрөг төсөвлөөд байна.


http://ulaanbaatar.mn