“Чингэлтэй дүүргийн 2 дугаар амбулаторийн хуучин барилгыг буулгаж, шинээр барих оношилгоо, эмчилгээний төвийн барилгын зураг төсөл боловсруулах”

2017-10-06 13:41:05
  1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Чингэлтэй дүүргийн 2 дугаар амбулаторийн хуучин барилгыг буулгаж, шинээр барих оношилгоо, эмчилгээний төвийн барилгын зураг төсөл боловсруулах” НХААГ-17/0171 дугаартай ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2017 онд хийгдэх болно.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тусгай зөвшөөрлийн хуулбар

-Барилга хот байгуулалтын яамны:

-1.2.1 1-10 хүртэл  давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт,  барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)

-1.2.4. Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл 

-1.2.5. Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл ) Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл,  хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл орон сууц, олон нийт, үйлдвэрийн  барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл  /КИП/, автоматикийн зураг төсөл тусгай            зөвшөөрлийн хуулбар

  •  Тус ажлыг хийж гүйцэтгэх инженер техникийн ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл, CV
  •  Сүүлийн 3 жилд /2014, 2015, 2016 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 3 жилийн/ 2014, 2015, 2016 он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/
  • Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Татварын ерөнхий газрын e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт /Хэвлэмэл хуудсыг үнийн саналын баримт бичигт ирүүлэх ба ингэхдээ хуудсын доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ. Тодорхойлолт нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.
  • Харьяалагдах банк, нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ.

 

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

            Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 08:00 цагаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд Цахим Худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээр 2017 оны 10 дугаар сарын 18ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж,

Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар,

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар,

1011 тоот. Утас: 75757810

 

                 

                 

 



http://ulaanbaatar.mn