Дулаан хангамжийн шугам сүлжээг шинэчлэх өргөтгөх, шинээр барих зураг, төсөл боловсруулах

2012-12-14 00:00:00

 

 

 

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2012.12.14

 

Тендер шалгаруулалтын нэр:  Дулаан хангамжийн шугам сүлжээг шинэчлэх  өргөтгөх, шинээр барих  зураг, төсөл боловсруулах

 

Тендер шалгаруулалтын дугаар: ДУС-ШСЗТ-ЗАА 01/12

 

            Улаанбаатар хотын дулаан хангамжийн шугам сүлжээг шинэчлэх өргөтгөх, шинээр барих зураг төсөл боловсруулах  зөвлөх үйлчилгээний ажилд битүүмжилсэн тендер ирүүлэхийг эрх бүхий тендерт оролцогчоос урьж байна.

 

Багцын дугаар

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал

1

Толгойт орчмын гэр хорооллыг дахин төлөвлөх хэрэглэгчдийг дулаанаар хангах зорилгоор Баянголын амны шугамнаас 11и магистраль  шугамтай холбох шугамыг шинээр татах, даралт өргөх насос станц шинээр барих ажлын зураг төсөв

2

Дулааны 10б магистраль БУК-ийн 2ф400/1000мм голчтой салбар шугамыг өргөтгөж шинэчлэх ажлын зураг төсөв

3

5-р магистраль шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын зураг төсөл /Континентал зочид буудлын баруун урд уулзвараас 21-р сургуулийн салаатай худаг хүртэл/

4

Багануур дүүргийн дулаан хангамжийн системийг үл хамаарах схемд шилжүүлэх ажлын төсвийг шинэчлэх, 2 УДДТ-ийн барилга, цахилгаан хангамжийн ажлын зураг  төсөв

5

Дэнжийн -1000 орчмыг дахин төлөвлөлт хийж төвлөрсөн дулаан, ус хангамжид холбох ажлын зураг төсөв

 

            Зөвлөхийн санал авах бичиг баримтад тодорхойлсон журмын дагуу зөвлөхийг хосолмол үнэлгээний  аргаар сонгоно.

            Тендерийг 2013 оны 01 дүгээр сарын 14ы өдрийн 15.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 01 дүгээр сарын 15 -ны өдрийн 15.30 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хурлын зааланд нээнэ. Зөвлөхийн санал авах бичиг баримтыг албан бичгээр хүсэлтийн дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50 000 төгрөгөөр худалдана.

 

 

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Монгол улс   Улаанбаатар хот   Чингэлтэй дүүрэг

 Жигжиджавын гудамж 9,  Нутгийн захиргааны нэгдсэн байр

Хангарьд ордоны 6 дугаар давхар 606 тоот өрөө Утас 315430, Факс 315429

Данс: Нийслэлийн Төрийн сан банк, Данс 200051003 /тендерийн баримт бичгийн нэр хаяг дансыг тодорхой бичих/

 

 

 

 

 

 

 


Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Жигжиджавын гудамж 9, Нутгийн захиргааны нэгдсэн байр Хангарьд ордоны 6 дугаар давхар 606 тоот өрөө Утас 315430, Факс 315429