Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуунфабрик хүртэлх 22,5 км авто зам төсөл

2011-03-18 00:00:00

Уралдаант шалгаруулалтын нэр: Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуунфабрик хүртэлх 22,5 км авто зам төсөл

Уралдаант шалгаруулалтын дугаар: УБ2010/6/55-10

Нийслэл Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуунфабрик хүртэлх авто замын “Зураг төсөл боловсруулах-Барих–Ашиглах-Шилжүүлэх” төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
Тус төслийн хүрээнд Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуунфабрик хүртэлх 22,5 км хатуу хучилттай авто замын зураг төслийг боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ.
Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын үетэйгээр Концессын тухай хууль болон Концесс олгох уралдаант шалгаруулалтын журмын дагуу зохион байгуулна.
Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөлтэй техник технологийн чадвар ажлын туршлагатай, уг ажлыг санхүүжүүлэх, концессын гэрээний хугацаанд тавигдсан шаардлага нөхцлийн дагуу хатуу хучилттай авто зам барих ажлыг гүйцэтгэх, арчлалт засварыг хариуцан ашиглах чадвартай байна.
Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцлөөр урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн үнэ 500 000 төгрөгийг Нийслэлийн Төрийн сан банк дахь Өмчийн Харилцааны газрын 200051024 тоот дансанд төлж баримтыг ирүүлсэн этгээдэд олгоно.
Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2011 оны 5 сарын 18- ны өдрийн 15.00 цагаас өмнө хүлээн авна.
Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 4 хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтын үед оруулна.
Уралдаант шалгаруулалтад Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийн нэгдэл оролцож болох бөгөөд тус концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно.
Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг доорх хаягаар ирүүлнэ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Сугарбат ( sugarbat_g@yahoo.com)


Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Сүхбаатарын талбай 11, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар өрөө №205 Утас 328579, 319215,310177