БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны шинэчлэлт, тохижилтын ажлын инженерийн геологийн судалгааны болон байрзүйн зураглал боловсруулах

2011-06-24 00:00:00

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны шинэчлэлт, тохижилтын ажлын инженерийн геологийн судалгааны болон байрзүйн зураглал боловсруулах зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтад битүүмжилсэн санал ирүүлэхийг эрх бүхий оролцогчдоос урьж байна. Энэхүү ажлыг гүйцэтгэхэд оролцогчдын түншлэл нээлттэй болно.

Зөвлөхийн санал авах баримт бичигт тодорхойлсон журмын дагуу зөвлөхийг хосолмол үнэлгээний аргаар сонгоно.
Тендерийн баримт бичгийн иж бүрдлийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 30 000 /гучин мянга/ төгрөгөөр худалдан авч болно.
Саналыг 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагаас өмнө тендерийн материалд заасан хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийн техникийн саналыг 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 11:30 цагт нээнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 


Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нэгдсэн байр, Хангарьд ордон, 7 давхар, Нийслэлийн Авто замын газар, 701 тоот Утас: 11-33-14-98 Г.Хасбаатар