Үндэсний их баяр наадмаар “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн бөхчүүд одтой сайхан барилдлаа

2017-07-16 17:47:13

Тулгар  төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд  “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн бөхчүүд одтой сайхан барилдаж Монгол улсын заан,Монгол улсын харцага цолны болзол хангалаа. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Сүлд спорт хороо, Блю-Драгон ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн  бөх Нэгдэлийн Жаргалбаяр 7 давж, их шөвгийн дөрөвт үлдэн “МОНГОЛ УЛСЫН ЗААН” цол, Ховд аймгийн Буянт сумын харьяат,Хилчин спорт хороо, Од групп,  “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн бөх Оргихын Хангай, 6 давж бага шөвөгт үлдэн  “МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА” цол хүртэв. Үндэснийхээ их баяр наадмын барилдаанд уран мэхээ уралдуулж,  үзэгч олноо эр бяр, хүч чадлаараа баясгасан бөхчүүддээ “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захиргаа, хамт олны өмнөөс эрүүл энх аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.