Шав тавьсан 40 айлын орон сууц хоёр сарын дараа ашиглалтад орно

2017-06-22 08:45:39

Хан-Уул дүүргийн 5-р хороо арьс ширний үйлдвэрийн нийтийн 10-р байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцны шав тавих ёслол боллоо. Энэхүү хуучин байрууд ашиглалтад орсноосоо хойш хагас зуун жил болж байгаа гэнэ. Дэд бүтэц бүхий 2 давхар 40 айлын орон сууцны барилгын ажлыг хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр "new big fish" констракшн ххк нь оршин суугчидтай гэрээ байгуулан ажлаа эхэллээ.