Хөрөнгө гаргах тухай

2012-12-06 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих  Хот тохижилтын авто машины парк шинэчлэлтийн тендер шалгаруулалтаас хэмнэгдсэн хөрөнгөөс 210,0         /хоёр зуун арван/ сая төгрөгийг “Чандман Налайх” НӨҮГ-т  усны автомашин            3 ширхэгийг худалдан авахад зарцуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

            2. Усны автомашин худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.

            3. Батлагдсан төсөл, арга  хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Л.Алтангэрэлд даалгасугай.

            4. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  тус тус  даалгасугай.

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

            БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ,

            ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ

            ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                         Н.ГАНТӨМӨР

 

 

 

 

                                                                       Нийслэлийн  Засаг  даргын  2012 оны

                                                                        ...................................сарын ........-ны өдрийн

                                                                         ...................................захирамжийн хавсралт