Зардлыг түрээсийн оролгод тооцох тухай

2012-12-12 00:00:00

Зардлыг түрээсийн орлогод тооцох тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус  үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Эзэн Чингис хаан мэндэлсний  850 жилийн ойд зориулсан баярын хүндэтгэлийн концертын сургуулилтыг  2012 оны 11 дүгээр сарын 12-ны          10.00-18.00, 22.00-24.00, 11 дүгээр сарын 13-ны 10.00-18.00,  11 дүгээр сарын      14-ний 09-00-15.00 цаг, тайз засалтыг 11 дүгээр сарын 11-ний 21.30 цагаас            11 дүгээр сарын 12-ний 03.00, 11 дүгээр сарын  13-ны  22.00 цагаас 11дүгээр сарын 14-ний өглөөний 09.00 цаг, тайз хураалтыг 11 дүгээр сарын 14-ний 22.00 цагаас 11 дүгээр сарын 15-ны 01.00 цаг , хүндэтгэлийн концертыг 2 удаа 11 дүгээр сарын 14-ний 15.00-18.30, 19.00-22.00 цагийн хооронд тус тус зохион байгуулан явуулахыг Нийслэлийн Соёлын төв өргөө /Б.Байгалмаа/-нд зөвшөөрсүгэй. 

 

           

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э. БАТ-ҮҮЛ