Ж. Ганхуягийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай

2012-12-13 00:00:00

Ж.Ганхуягийг ажлаас чөлөөлөх,

ажилд томилох тухай

 

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдон Жамбалсүрэнгийн Ганхуягийг  2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс Хан-Уул дүүргийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

 

            2.Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын  12-ны  өдрийн Анхдугаар хуралдааны   05  дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан Жамбалсүрэнгийн Ганхуягийг Хан-Уул дүүргийн Засаг даргаар 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс томилсугай.

 

          

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ