Д.Пүрэвдавааг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тухай

2012-12-12 00:00:00

   Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1.Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын  12-ны  өдрийн Анхдугаар хуралдааны   05  дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан Даваахүүгийн Пүрэвдавааг Баянзүрх дүүргийн Засаг даргаар 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс томилсугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---