Тусгай хамгаалалтанд авах тухай

2012-11-26 00:00:00

   Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 1/2043 тоот албан бичгээр өргөн барьсан саналыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс  ТОГТООХ нь:

   1. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр  хорооны нутаг “Сэлбэ голын эх” 2071.5 га газрыг  нийслэлийн тусгай хамгаалалтанд авч байгалийн нөөц газар болгосугай.

   2. “Сэлбэ голын эх” байгалийн нөөц газрын  хилийн цэсийг нэгдүгээр, түүний хамгаалалтын дэглэмийг хоёрдугаар хавсралтаар тус, тус баталсугай.

   3.“Сэлбэ голын эх” байгалийн нөөц газрын хамгаалалтын дэглэмийг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА

--oOo--