Э.Хүрэлбаатарыг ажлаас чөлөөлөх тухай

2012-11-01 00:00:00
   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
   1. Эрдэнэсайханы Хүрэлбаатарыг сургалтанд хамрагдахаар гаргасан өргөдлийн дагуу 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
 
   2. Э.Хүрэлбаатарын АНУ-ын Мичиганы Их сургуульд архитектур-хот төлөвлөлтийн магистрын сургалтанд хамрагдах асуудлыг “Нийслэлд нэн шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар сургах журам”-ын дагуу шийдвэрлүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---