Орон сууц нийслэлийн өмчид бүртгэн авах тухай

2017-03-10 14:20:24

 2017 оны 03 сарын 10-ны өдөр                                       Дугаар А/122                                      Улаанбаатар хот

 

 

 

Орон сууц нийслэлийн өмчид

бүртгэн авах тухай

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       1.Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа 1” орон сууцны хорооллоос нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан нийт 1.737.804.800 /нэг тэрбум долоон зуун гучин долоон сая найман зуун дөрвөн мянга найман зуун/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан 30 айлын орон сууцыг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

       2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэн авч байгаа орон сууцыг балансадаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                    ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД