Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөж, барилгажуулах тухай

2017-03-10 14:16:10

2017 оны 03 сарын 10-ны өдөр                                       Дугаар А/120                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Ашиглалтын шаардлага хангахгүй орон

сууцны барилгыг буулган дахин төлөвлөж,

 барилгажуулах тухай

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.6, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 16 дугаар зүйлийн 16.2, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 3.8-д  заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01-01/08 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр, 11 дүгээр хорооны 36А, 36Б байр, Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны 20 дугаар байруудыг буулган дахин төлөвлөж барилгажуулсугай.

       2. Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан орон сууцны барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлсүгэй.

       3. Энэ захирамж гарсантай холбогдуулан хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                       ЗАХИРАГЧ                              С.БАТБОЛД