Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2012-06-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 54 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007 оны 05-248/2263 тоот дүгнэлт, 04-235/515 тоот актын дагуу ашиглалтыг нь зогсоосон, тус дүүргийн 18 дугаар хорооны ажлын алба, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолборын барилга барих талбайд орсон, 134 211 000 /нэг зуун гучин дөрвөн сая хоёр зуун арван нэгэн мянган/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий “Эрүүл жаргал” өрхийн эмнэлэг байрлаж байсан барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т зөвшөөрсүгэй.
  2. Дээрх барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлж, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.
  3. “Эрүүл жаргал” өрхийн эмнэлэг байсан барилгыг буулгаж, барилгын материалыг үнэлгээний дагуу худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР 
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР