Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай

2012-06-05 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төлбөрийн чадвар хязгаарлагдмал, оюуны чадавхитай, амьдралын нэн хүнд нөхцөлд амьдарч буй 125 хүүхдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амраахыг дэмжсүгэй:
  2. Хүүхдүүдийг зусланд амраах эрхийн бичиг авахад шаардагдах 15 000 000 /Арван таван сая/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  3. Зусланд амраах хүүхдүүдийн судалгааг гаргаж, зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, Хүүхдийн төлөө газар /С.Алтанцэцэг/, дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.
  4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засагдаргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР 
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР