Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2012-05-31 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. 2012 онд гүйлтийн норм дуусч ашиглалтаас хасагдах “Ус сувгийн удирдах газар” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгөд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын хүсэлтээр хавсралтын дагуу балансаас балансад шилжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т зөвшөөрсүгэй.
  2. Балансаас балансад шилжүүлж буй тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу дахин үнэлгээ хийж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт хүлээлгэн өгөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР 
ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 31-ны өдрийн
389 дүгээр захирамжийн хавсралт

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАЛАНСААС
БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА

 

дд

Шилжүүлэх
байгууллага

Тээврийн хэрэгслийн марк, нэр, улсын дугаар

Ашиглал танд орсон он

Анхны өртөг /төгрөг/

Элэгдэл
/төгрөг/

Хүлээн авах байгууллага

1

“Ус сувгийн УДирдах газар” НӨҮГ

' ЗИЛ-130 усны 52-62 УБД

2001он 5-р сарын 21

20064999,8

20064999,8

“Үндэсний

цэцэрлэгт

хүрээлэн”

НӨҮГ

2

ЗИЛ-130 усны 02-49 УБД

2002он 11-р сарын 29

20664022,94

20664022,94