Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай

2012-05-31 00:00:00

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 8/73 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Өмчөөс 2012 онд хувьчлагдах эд хөрөнгийн хувьчлах асуудлыг хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хавсралтаар баталсугай.
  2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 213 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Өмчийг хувьчлах журам”-ыг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг итгэмжлэгдсэн төлөөлөгчид үүрэг болгосугай.
  3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга /Ц.БаасанжавЛд даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 31-ны өдрийн
387 дугаар хавсралт

НИЙСЛЭЛИЙН ӨМЧӨӨС 2012 ОНД ХУВЬЧЛАГДАХ
ЭД ХӨРӨНГӨ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ
ХАРИУЦАН АЖИЛЛАХ ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ

 

д/д

Байршил

Хувьчлагдах болон менежментийн гэрээгээр ажиллуулах аж ахуйн нэгж, барилга байгууламжийн нэр

Итгэмжлэгдсэн
төлөөлөгч

1

Багануур дүүрэг 1 дүгээр хороо

“Хишиг-Уул” ХХК-ийн нийслэлийн эзэмшлийн 34 хувь

Ч.Мөнхбаяр

2

Сонгинохайрхан ДҮҮРЭг 6 дугаар хороо

Халамжийн төв байсан хуучин байр

Ч.Мөнхбаяр

3

Баянгол дүүрэг 3 дугаар хороо

“Монгол Шуудан” ТӨҮГ-ын 24-р салбар байрлаж байсан байр

Ч.Мөнхбаяр

4

Багахангай дүүрэг 1 дүгээр хороо

“Мах боловсруулах үйлдвэр” НӨҮГ

Ч.Мөнхбаяр

5

Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо

6 хүний халуун ус бүхий үйлчилгээний төв

Ч.Мөнхбаяр