Ажлын хэсэг байгуулах тухай

2012-05-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.2 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. "Дулааны 5 дугаар цахилгаан станц" төсөл хэрэгжиж эхний ээлжийг ашиглалтанд оруулах хүртэл буюу 2017 оны түвшинд эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэглээг хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулж нарийвчлан тогтоох, эх үүсгүүрүүдийн хүчин чадлаас давсан хэрэглээний өсөлтийг хэрхэн хангах талаар техникийн болон зохион байгуулалтын асуудлуудыг тодорхойлж нэгдсэн шийдэл боловсруулах, одоогоор байгаа хүчин чадлын нөөцийг хэрхэн хуваарилах талаар санал боловсруулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн
ахлагч:                                   Ц.Баярбаатар                       Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын дарга /зөвшилцсөнөөр/

Гишүүд:                                 Т.Батдондог                           Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын дулааны хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/
                                                Б.Баттөмөр                            
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын дулааны хэлтсийн ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
                                                Л.Бямбаахүү                         
Эрдэс баялаг эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын ахлах мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
                                                Ч.Цогтсайхан                         Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
                                                С.Цэрэнбалжид                   
Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дулааны инженер
                                                Б.Энхбаяр                             
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн төвлөрсөн дулаан хангамж хариуцсан мэргэжилтэн
                                                Ш.Мөнхжаргал                      Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер /зөвшилцсөнөөр/
                                                Г.Баярсайхан                       
Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн Инженер Эдийн засгийн хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/
                                                А.Эрбар                                  
Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн Шуурхай зохицуулалт горим тохируулгын албаны дарга /зөвшилцсөнөөр/
Нарийн бичгийн
дарга:                                    Л.Алтангэрэл                         
Улаанбаатар хотын Ерөнхий инженер бөгөөд Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

2. Ажлын хэсэг хавсралтаар заасан даалгаврын дагуу судалгааны ажлыг боловсруулж, дүнг 2012 оны 06 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч / Ц.Баярбаатар/-д зөвлөсүгэй.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 29-ны өдрийн
379 дүгээр захирамжийн хавсралт

СУДАЛГААНЫ АЖЛЫН ДААЛГАВАР

  1. Төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийн болон техникийн нөхцөл авч холбогдохоор хүлээгдэж байгаа хэрэглээний судалгааг гаргаж, магистраль тус бүрээр нэвтрүүлэх чадварын тооцоог хийж дүгнэлт гаргах;
  2. Эх үүсвэр тус бүрээр суурилагдсан хүчин чадал болон боломжит хүчин чадал, хэрэглээний балансын тооцоог хийж дүгнэлт гаргах;
  3. "Дулааны 5 дугаар цахилгаан станц" төсөл хэрэгжиж эхний ээлжийг ашиглалтанд оруулах хүртэл буюу 2017 он хүртэл өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хэвийн хангаж, сүлжээг найдвартай хангах үүднээс хотын зүүн хэсэгт 240 Гкал/ц- аас багагүй хүчин чадалтай дэвшилтэт технологи ашигласан дулааны эх үүсгүүр барих, ашиглалтын шаардлага хангахгүй болон утааны хийн стандартыг хангахгүй байгаа агаарыг бохирдуулагч элемент ихээр гаргаж байгаа жижиг халаалтын зуухуудыг зогсоож, дээрхи дулааны станцаас хангах судалгаа хийх;
  4. Дулааны цахилгаан станц-4 ХК-ийн хүчин чадлыг бүрэн ашиглах зорилгоор шинээр шугамын трасс татах, диаметрыг тодорхойлох, холболтын схемийн судалгаа хийх,
  5. 2013-2016 онуудад өргөтгөж шинэчлэх шаардлагатай шугам сүлжээний судалгааг шаардагдах хөрөнгийн хамт урьдчилсан байдлаар гаргах.