Эрх шилжүүлэх тухай

2012-05-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 9/81 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Цахилгаан тээвэр НӨҮГ-н троллейбус угсрах ажлын байр, үйлдвэрлэлийн барилгын өргөтгөлийн ажлын 58,3 /тавин найман сая гурван зуун мянга/ сая төгрөгийн төсөл, арга хэмжээний эрхийг нийслэлийн Засаг даргаас Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т шилжүүлэн холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай.
  2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийспэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР