Үндэсний болон нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай

2012-05-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 9/81 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
  2. Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын орлогч нар, холбогдох хэлтэс, алба, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын дарга нарт даалгасугай.
  3. Хөтөлбөрийг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Хотын хөгжлийн бодлогын хэлтэс /Г.Нандинжаргал/, Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/-т тус тус даалгасугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Ш.Наран/-т даалгасугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН 
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2012 оны
05 дугаар сарын 29-ны өдрийн
376 дугаар захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД САНХҮҮЖИХ
ҮНДЭСНИЙ БОЛОН НИЙСЛЭЛИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН
ЖАГСААЛТ

                                                                                                                                     /сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр,
хүч чадал, байршил

Эхлэх, дуусах
хугацаа

Төсөвт
өртөг

Хэрэгжүүлэх хэлтэс, агентлаг, харьяа газар

1

Архидан согтуурахтай тэмцэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр

2012

419.0

Нийслэлийн Цагдаагийн газар

2

Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015 хөтөлбөр

2012

8.0

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

3

Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр

2012

100.0

“Боролдой”студи

4

Эрүүл мэнд үндэсний хөтөлбөр

2012

25.0

Клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлэг

2012

148.0

Улсын клиникийн төв эмнэлэг

5

Цахим Монгол үндэсний хөтөлбөр

2012

32.0

Тамгын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтэс

6

Нийслэлийн хөгжлийн судалгаа

2012

50.0

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

 

дүн

 

782.0