Зургаан хорооны Засаг даргыг батламжлав

2017-02-02 11:32:14

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Иргэдийн нийтийн хурлаасаа иргэдийн дэмжлэг авч сонгогдсон зарим хорооны Засаг дарга нарт өнөөдөр Батламж гардуулав. Батламж гардуулах арга хэмжээнд Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Oрлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын  хэлтсийн дарга нар оролцлоо. Дүүргийн  3 дугаар хорооны Засаг даргаар С.Туяа, 6 дугаар хорооны Засаг даргаар Ч.Болормаа,  7 дугаар хорооны Засаг даргаар Ц.Дуламжав, 11 дүгээр хорооны Засаг даргаар Д.Уянга, 12 дугаар хорооны Засаг даргаар Р.Ганболд,  18 дугаар хорооны Засаг даргаар Б.Насанбат нарыг батламжилж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.