Алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг хүлээн авч уулзав

2017-01-30 11:38:10

Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн удирдлагуудаас алба хаагчдын гэр бүл /эцэг, эх, эхнэр/-ийн хүмүүстэй уулзаж тэдэнд тус хэлтсээс 2016 онд хийсэн ажлын тайлан, байрны зохион байгуулалт болон алба хаагчдын ажлын онцлог, хийж гүйцэтгэж байгаа ажлын талаар танилцуулж, 2017 онд алба хаагчдын нийгмийн асуудал болон ажиллах нөхцлийг сайжруулах талаар санал хүсэлт авлаа.

Мөн хэлтсийн алба хаагчдын гэр бүлээс “ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨЛ” байгуулах санал гаргаж, санал хураасны дагуу 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Уулзалтын дараа гэр бүлийн гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн зохион байгуулж, дурсгалын зүйл гардуулан ажиллав гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.