“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний аюулгүй байдлыг хангаж ажиллана

2016-12-28 09:52:22

Нийслэлийн онцгой байдлын газраас 2016 оны 12 дугаар сарын  31-ны үдэш Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Баярт зориулсан ёслолын буудлагыг Сүхбаатар талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Сүхбаатарын Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгой зэрэг газруудад хийх бөгөөд тус газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд хяналт тавина гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.