Гэрээт ажлын хэсэг ажиллуулах тухай

2011-06-27 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 261 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Төрийн  архив албан хэрэг хөтлөлтийн үйл  ажиллагаанд мэдээллийн технолги нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хоёрдугаар үе  шатны  зорилтыг     хэрэгжүүлэх  хүрээнд  төрийн   архивын   мэдээлэл,   эрэлт хайлтын автоматжуулсан сан байгуулах ажлыг хэрэгжүүлэх зорилго бүхий Гэрээт ажлын хэсэг"-ийг Нийслэлийн Архивын газрын дэргэд 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллуулсугай.
  2. Гэрээт ажлын хэсгийг мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлж гэрээ  байгуулах,  хөтөлбөрийн  хоёрдугаар  шатны  зорилтыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, ажлын чанар гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Архивын газар /С.Гаваа/-т үүрэг болгосугай.
  3. Гэрээт ажлын хэсгийг ажиллуулахад шаардагдах цалингийн сан, тоног төхөөрөмжийн   болон  урсгал  зардлыг тогтоолоор  батлагдсан  зардлын  жишигт нийцүүлж, жил бүрийн төсөвт суулгаж, санхүүжилтийн арга хэмжээ авч ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР