Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийх тухай

2011-06-27 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 105 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. "Шинэ    бүтээн    байгуулалт"    хөтөлбөрийн    шууд    гэрээ    байгуулан гүйцэтгүүлэх авто замын барилгын ажлын жагсаалтанд Сүхбаатарын гудамжны шинэчлэлтийн ажил тусгагдсан тул нийслэлийн төсвөөс Сүхбаатарын гудамжны тохижилтын ажилд батлагдсан 160,0 /нэг зуун жаран/ сая төгрөгийг Цэрэндоржийн гудамжны усан оргилуурын тоног төхөөрөмж худалдан авч суурилуулах ажилд 76,0 /далан зургаан/ сая төгрөгийг, Залуучуудын гудамжны явган хүний замыг байгалийн чулуугаар тохижуулах ажилд 84,0 /наян дөрвөн/ сая төгрөгийг тус тус шилжүүлэн зарцуулж,    холбогдох хууль, журамд нийцүулэн зохион байгуулахыг Сүхбаатар дуүргийн Засаг дарга Б.Баярмагнайд зөвшөөрсүгэй.
  2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тустус даалгасугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 97 дугаар захирамжийн хавсралтын 2  дахь заалтыг  хүчингүй болсонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР