Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зохицуулалт хийх тухай

2011-06-23 00:00:00

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 105 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. "Шинэ  бүтээн  байгуулалт"   хөтөлбөрийн  шууд  гэрээ  байгуулан гүйцэтгүүлэх авто замын барилгын ажлын жагсаалтанд Сүхбаатарын гудамжны шинэчлэлтийн ажил тусгагдсан тул нийслэлийн төсвөөс Сүхбаатарын гудамжны тохижилтын ажилд батлагдсан 130,0 /нэг зуун гучин/ сая төгрөгийг яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн дуусгалын ажилд шилжүүлэн зарцуулж,  холбогдох хууль, журамд нийцүүлэн  зохион  байгуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод зөвшөөрсүгэй.
  2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2011 оны  96  дугаар  захирамжийн  хавсралтын 6  дахь  заалтыг  хүчингүй болсонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР