Угийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэх тухай

2011-06-20 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 "а", 29.2, Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2004 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан "Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого"-ын 3.1.8, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор батлагдсан "Угийн бичиг хөтлөх журам"-ын 1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Угийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг хавсралт ёсоор баталсугай.
  2. Угийн бичиг хөтлөх ажлыг нутаг дэвсгэртээ төлөвлөгөө гарган зохион байгуулж дүүргүүдэд салбар ажлын хэсгийг байгуулан жил бүр үйл ажиллагааны шаардагдах зардлыг гарган ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  3. Энэхүү ажлыг эрчимжүүлж, Боловсрол Соёл, Шинжлэх ухааны яамнаас өгсөн чиглэлийн дагуу Хүн судлалын үндэсний төвтэй хамтран ажиллахыг нийт ажлын хэсгүүдэд үүрэг болгосугай.
  4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 492 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн
488 тоот захирамжийн хавсралт

УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НИЙСЛЭЛИЙН
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН


Ажлын хэсгийн дарга

  1. Ц.Цогзолмаа    Нийслэлийн Засаг даргын орлогч

Орлогч дарга

  1. Ц.Пүрэвхүү    Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга

Гишүүд

  1. О.Машбат    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
  2. Д.Сайнбаяр     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга
  3. Ж.Батсуурь     Хүн судлалын үндэсний төвийн захирал /тохиролцсоноор/
  4. Б.Хашболд     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн
  5. С.Цацралт    Улаанбаатар хотын түүх, шинэчлэн байгуулалтын музейн дарга
  6.         Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар

Нарийн бичгийн дарга

  1.   М.Отгончимэг    Нийслэлийн Соёл, урлагийн газрын мэргэжилтэн