Сургуулийн нэр, үүсгэн байгуулагчийг өөрчлөх тухай

2011-06-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэн И.Дашнямаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 280 дугаар захирамжаар байгуулагдсан "Чингай" бүрэн дунд сургуулийн нэрийг "Цахим эрин", "Цэгц арвижих" ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2007 оны 283 дугаар захирамжаар байгуулагдсан "Цацраг" бага сургуулийн нэрийг "Цацраг-Эрдэм" бага сургууль, тус сургуулийн үүсгэн байгуулагчийг иргэн Б.Ариунболд болгон өөрчлөхийг зөвшөөрсүгэй.
  2. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг үүсгэн байгуулагчдад үүрэг болгосугай.
  3. "Цахим-Эрин" бүрэн дунд сургууль, "Цацраг-Эрдэм" бага сургуулийг хуульд заасны дагуу Улсын бүртгэлд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/, Дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2007 оны "Тусгай зөвшөөрөл олгох тухай" 280 дугаар захирамжийн 1 дэх заалтын "Чингай" бүрэн дунд сургуульд, 2007 оны "Тусгай зөвшөөрөл олгох тухай" 283 дугаар захирамжийн 1 дэх заалтын "Цацраг" бага сургуульд хамаарах хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
     

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР