Тусгай зөвшөөрөл олгох тухай

2011-06-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 22 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 228 дугаар захирамжаар томилогдсон "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох" шинжээчийн хэсгийн 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах "Эмпати-Ертөнц" ХХК-ийн "Монгол-Туркийн хамтарсан бүрэн дунд сургууль", "Эм Ай Ю" дээд сургуулийн "Итгэл", иргэн Б.Нарандэлгэрийн "Эрдмийн түүчээ", иргэн М.Ганцэцэгийн "Ургах наран", иргэн Попов.М.А, М.Галя, Л.Дугаржав, Н.Алтанзул нарын "Билгийн үүдэн", иргэн Б.Болдын "Тусгал", иргэн Л,Мөнхбат, Л.Гэрэлт-Од нарын "Монгол-Од" бүрэн дунд сургууль, "Эко скүүл гарден" ХХК-ийн "Англи бүрэн дунд сургууль", Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн "Цэц", Соёл урлагийн их сургуулийн "Бадмаараг", иргэн Т.Доохүүгийн "Халх сэтгэмж" бүрэн дунд сургуулийг байгуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.
  2. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, сургуулийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг үүсгэн байгуулагчдад үүрэг болгосугай.
  3. Шинээр байгуулагдсан дээрх сургуулиудын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР