Тусгай зөвшөөрөл олгох тухай

2011-06-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 22 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 228 дугаар захирамжаар томилогдсон "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох" шинжээчийн хэсгийн 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ш.Мөнх-Амгалангийн "Түвшин бүүвэй", иргэн Б.Солонго, Ч.Баатар нарын "Хүүхэд-Эрдэнэ", иргэн Ч.Туяасайхан, О.Чимэд нарын "Сайхан", "Молор трейд" ХХК-ийн "Бяцхан тамир", иргэн Р.Баяраагийн "Амилагийн жаалууд", иргэн Р.Баяраагийн "Амилагийн багачууд", иргэн Б.Эрдэнэбаянгийн "Сараан цэцэг", иргэн С.Соёл-Эрдэнийн "Вансэмбэрүү", иргэн Ц.Гантулгын "Цахирмаа", иргэн Б.Энх-Үрийн "Алимхан", иргэн Ц.Гэрэлийн "Энхжин", иргэн Ж.Нарангийн "Басархан-2", иргэн Б.Сэлэнгийн "Дөрвөн жаал", иргэн Д.Нандинцэцэг, Д.Санчир нарын "Би нисэгч", иргэн Б.Бүрэнжаргалын "Оддын хотхон", иргэн Ж.Галбадрахын "Бяцхан монгол", иргэн Попов.М.А, Л.Дугаржав, Н.Алтанзул нарын "Шүүдэрхэн", иргэн Попов.М.А, Л.Дугаржав, Н.Алтанзул нарын "Шүүдэрхэн-2", "Анор эдюкейшн" ХХК-ийн "Анор", иргэн М.Даваадоржийн "Азтай жаалууд", иргэн Л.Болорчимэгийн "Болор-Өргөө" цэцэрлэгийг байгуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.
  2. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулан ажиллахыг үүсгэн байгуулагчдад үүрэг болгосугай.
  3.  Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/, нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
     

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР