Үнэлгээний хороо байгуулах тухай

2011-06-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.1, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. "Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төсөл"-ийн хүрээнд Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын сургалтын төвийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх ТСО-02 гэрээт ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Гүйцэтгэгчийг "Дэлхийн банкны сонгон шалгаруулалтын удирдамж", "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн дагуу сонгон шалгаруулж, танилцуулахыг Үнэлгээний хороо (Ч. Бат)-нд даалгасугай.
  3. Ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь Төслийг удирдах нэгж (Л.Бадамхорлоо)-д, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавихыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар (Ц.Баасанжав)-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн
481 тоот захирамжийн хавсралт

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН


Дарга

  1. Ч. Бат Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд

  1. Э. Пүрэвжав     Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  2. Н. Итгэл    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн Ус хангамж, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн
  3. Д. Анхбаяр    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн
  4. О.Эрдэнэбаатар     Ус сувгийн удирдах газрын Сургалтын төвийн менежер
  5. М. Энхбаяр    Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах 2 дахь төслийн гэрээний мэргэжилтэн

Нарийн бичгийн дарга 

  1.  Б. Нямсүрэн    Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах 2 дахь төслийн зохицуулагч