Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2011-06-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн "Хөрөнгө бүртгэлээс хасах тухай" 2010 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Ус сувгийн удирдах газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон, 178 м2 талбайтай 88 239 690 /наян найман сая хоёр зуун гучин есөн мянга зургаан зуун ерэн/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Бохир усны шугамын хэсгийн барилга, 32,5 м2 талбайтай 6 114 063 /зургаан сая нэг зуун арван дөрвөн мянга жаран гурван/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий манаачийн байрыг актлаж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.
  2. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
     

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР