Хөрөнгө шилжүүлэх тухай

2011-06-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн Төр захиргааны авто баазын дансанд бүртгэлтэй 6 650 000 /Зургаан сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий автомашиныг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын балансанд шилжүүлсүгэй.
  2. Балансаас балансанд шилжиж буй хөрөнгийг хүлээлцүүлж, холбогдох бичиг баримтын бүрдүүлэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн Харилцааны газар /Ц.Баасанжав/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР