Хөрөнгө гаргах тухай

2011-06-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэхь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн шүүхийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор дунд оврын автобус худалдан авахад шаардагдах 63,5 сая /жаран гурван сая таван зуун мянга/төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
  2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулан, гүйцэтгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг нийслэлийн Шүүхийн Тамгын хэлтэс /Н.Дагва/-т чиглэл болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР