Хөрөнгө гаргах тухай

2011-06-17 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46,3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Гамшгаас урьдчилан сэргийлэх, нийтийг хамарсан хямралт байдлын үед зарлан мэдээллийг нийслэлийн иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах зарлан мэдээллийн дуут дохиоллын хэрэгсэлд ОЗМ модем ашиглан мэдээлэл дамжуулах төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 44,780,000.0 /дөчин дөрвөн сая долоон зуун наян мянга/, нийслэлийн ногоон бүсэд гарсан ой хээрийн түймрийн үед ажиллах туулах чадвар өндөр, иж бүрэн тоноглол бүхий том оврын автомашин худалдан авахадон шаардагдах 60,000,000.0 /жаран сая/ төгрөг, нийт 104,780,000.0 /нэг зуун дөрвөн сая долоон зуун наян мянга/ төгрөгийг Онцгой комиссын данснаас гаргаж, худалдан авах ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар /комиссар Х.Батбилэг/-т даалгасугай.
  2. Холбогдох зардлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, худалдан авсан тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ц.Баасанжав/-т тус тус даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР