Нийслэлийн 2009 оны хөрөнгө оруулалтын хэмнэлт болон төлөвлөгөөнд хийсэн өөрчлөлтийн дагуу он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлын тухай

2010-01-18 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2009 оны төсөвт зарим өөрчлөлт оруулах тухай" 4/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ

     Нэг. Нийслэлийн 2009 оны хөрөнгө оруулалтын хэмнэлт болон төлөвлөгөөнд хийсэн өөрчлөлтийн дагуу он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Захирамжаар батлагдсан он дамжин хэрэгжиж буй дуусаагүй барилга угсралтын ажлуудын дуусгалд хяналт тавьж, гүйцэтгэлийн санхүүжилтийг баталгаажуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Н.Нацагдоржид даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
01 дүгээр сарын 18-ны өдрийн
20 тоот захирамжийн хавсралтууд

НИЙСЛЭЛИЙН 2009 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМНЭЛТ БОЛОН
ТӨЛӨВЛӨГӨӨНД ХИЙСЭН ӨӨРЧЛӨЛТИЙН ДАГУУ ОН ДАМЖИН
ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН
ЖАГСААЛТ
/сая төг/


Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил

Хэрэгжих хугацаа

2010 онд санхүүжих

1

Шинэ суурьшлын бүсэд гүний худаг, ус түгээх байр барих /ХУД, 13-р хороо, Шувуун фабрик/

2009-2010

60.0

2

Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хэрэгжсэн Дарь-Эхийн гэр хороололд баригдах амины орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажлын үлдэгдэл санхүүжилт /БЗД, 2-р хороо/

2009-2010

72.1

 

Дүн

 

132.1