Налайх дүүргийн Засаг даргад эрх шилжүүлэх тухай

2010-01-18 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Налайх дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай

     Хоёр. Эрх шилжин хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2010 оны 2 дугаар сарын 1-ний дотор зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлэхээр зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрт даалгасугай. 

     Гурав. Хөрөнгийн зарцуулалтад нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбилэг/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/, хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

     Дөрөв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах үнэлгээний хороодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригг үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
01 дүгээр сарын 18-ны өдрийн
25 тоот захирамжийн хавсралтууд

БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР УЛСЫН ТӨСВИЙН
ХӨРӨНГӨӨР 2010 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ
ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ,
АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
/сая төг/

д/д

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2010 онд санхүүжих

1

"Амралт чөлөөт цагийн талбай" / Налайх/

2010

30.0

30.0

4

Нийгмийн   эмзэг   бүлгийн   иргэдэд   гэр   олгох /Налайх/

2010

10.0

10.0

 

Дүн

 

40.0

40.0