Чингэлтэй дүүргийн Засаг даргад эрх шилжүүлэх тухай

2010-01-18 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр улсын төсвийн хөрөнгеөр 2010 онд санхүүжих нийслэлийн Засаг даргаас Чингэлтэй дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Эрх шилжин хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга, хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн 2010 оны 2 дугаар сарын 1-ний дотор зарлаж, 4 дүгээр сарын 1-ний дотор тендер шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг эхлүүлэхээр зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд-д даалгасугай.

     Гурав. Улсын төсвийн хөрөнгөөр шинээр баригдах барилга байгууламж, зам талбайн ажлуудын газар олголт, техникийн нөхцлийг бүрдүүлж, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/, Газрын алба /Ц.Сандуй/ нарт тус тус даалгасугай.

     Дөрөв. Хөрөнгийн зарцуулалтад нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ж.ЭрдэнэбилэгУ-т, хөрөнгө оруулалтаар бий болсон өмчийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.0днасан/-т тус тус даалгасугай.

     Тав. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгеөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах үнэлгээний хороодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллахыг нийслэлийн Засагдаргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
01 дүгээр сарын 18-ны өдрийн
27 тоот захирамжийн хавсралтууд

БҮС, ОРОН НУТГИЙН ХӨПЖЛИЙГДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР УЛСЫН ТӨСВИЙН
ХӨРӨНГӨӨР2010ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ  ДАРГААС
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАД ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ
ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ,
АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
/сая төг/

д/д

Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил

Эхлэх, дуусах хугацаа

Төсөвт өртөг

2010 онд санхүүжих

1

Нийслэлийн 5 дугаар сургуулийн гадна, дотор орчны тохижилт /биеийн тамирын талбайг хиймэл зүлэгжүүлэх /Улаанбаатар, Чингэлтэй /

2010

200.0

200.0

2

Нийслэлийн 37 дугаар сургуулийн гадна, дотор орчны тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй /

2010

200.0

200.0

3

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх /Улаанбаатар, Чингэлтэй /

2010

100.0

100.0

4

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэх /Улаанбаатар, Чингэлтэй /

2010

100.0

100.0

5

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын их засвар, тоног төхөөрөмж / Улаанбаатар, Чингэлтэй /

2010

100.0

100.0

6

Жижиг дунд бизнес, иргэдийн амжиргааг дэмжих хөтөлбөр / Улаанбаатар, Чингэлтэй /

2010

90.0

90.0

7

Хороодын тохижилт /Улаанбаатар, Чингэлтэй, 6-19 дүгээр хороо/

2010

250.0

250.0

8

Ахмадын байрны их засвар /Улаанбаатар, Чингэлтэй /

2010

250.0

250.0

 

Дүн

 

1,290.0

1,290.0