"Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих" чиглэлээр улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-01-18 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах ажлын жагсаалтыг нэгдүгээр, Үйлдвэрлэлийг дэмжих, байгаль, экологийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар, Нийгмийн салбарын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг гуравдугаар, Хот нийтийн аж ахуйг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Нэгдүгээр хавсралтаар батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Б.Мөнхбаатар, хоёрдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч Д.Ганболд, гуравдугаар хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээний жагсаалтыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Цогзолмаа, дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан төсөл, арга хэмжээг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат нар тус тус хариуцан худалдан авах ажиллагааг    холбогдох

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР