Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын /а/, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 12 дугаар тоггоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. "Монгол Улсыг хөгжүүлэх сан"-гийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт тавигдсан Бэлх-Сэлбийн 391 090 638 /Гурван зуун ерэн нэгэн сая ерэн мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийн өртөг бүхий хатуу хучилттай 2.2 километр авто замыг Нийслэлийн өмчид бүртгэн авахыг Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.
Хоёр. Энэхүү захирамжийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, арчлалтыг хариуцаж ажиллахыг Нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР