"Хүртээмжтэй хүнс-баталгаат байдал" нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай

2010-04-26 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 168 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн "Хүртээмжтэй хүнс - баталгаат байдал" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөлийг нэгдүгээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлевлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хугацаанд нь чанартай хэрэгжүүлж, үр дүнг хагас, бүтэн жилээр гарган тайлагнаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Ч.Бат/, харъяа хэлтэс, газар, агентлагийн дарга, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

     Гурав. Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг нийслэлийн жил бүрийн нийгэм эдийн засгийн зорилтод, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсөвт тусгаж, улсын төсөв, бусад зээл, тусламж, төсөлд хамруулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтэс /Г.Нандинжаргал/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
04 дүгээр сарын 26-ны өдрийн
296 тоот захирамжийн хавсралт
 
"ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮНС-БАТАЛГААТ БАЙДАЛ" НИЙСЛЭЛИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЗОХИЦУУЛАХ ҮҮРЭГ    БҮХИЙ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Салбар зөвлөлийн  дарга:
  •   Ч.Бат      Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
Гишүүд
  • Н. Нандинжаргал       Нийслэлийн Засаг даргын Тамгынгазрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Д.Бямбасайхан           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • Ж.Долгормаа             Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга
  • Ц.Долоонжин             Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн   ерөнхий мэргэжилтэн
  • С. Туул                       Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
  • М.Уламбаяр               Нийслэлийн Халамжийн үйлчилгээний газрын дарга
  • Д.Энхбаяр                  Нийслэлийн Боловсролын газрын дарга
  • X. Батбилэг                Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга
  • Б.Бзтбаатар              Нийслэлийн Хөдөлмерийн газрын дарга
  • Р. Зоригт                   Нийслэлийн Хөдөө аж ахуйн газрын дарга
  • Д.Нарантуяа              Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээ,хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга
  • Нарийн бичгийн дарга  Д.Батсүх   Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн хүнсний хангамж хариуцсан мэргэжилтэн
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР